Бидний тухай

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор 2013 оны 03 дугаар сард байгуулагдсан бөгөөд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Бирж нь одоогийн байдлаар 100 хувь төрийн өмчит компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсны дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/35, А/135 дугаар тушаалаар биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад ноос, ноолуур, амьд мал, хүнсний буудай, тосны ургамал /рапс/-ыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-409 дүгээр тушаалаар мах, арьс ширийг нэмж жагсаалтад оруулан баталсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дээрх нэр төрлийн бараа, түүхий эдийг Биржээр арилжсан бол экспортод гаргах, түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдэд анхан шатны тордолт хийж, чанар, стандартыг хангасан байх шаардлага тавьдаг юм.

Биржийн арилжаа нь биржийн байнгын гишүүн брокероор дамжуулан явагддаг бөгөөд биржийн арилжаанд бараа, түүхий эд арилжих зорилгоор гишүүнчлэлээр бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, брокерын компани оролцдог.

Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын хяналт сайжрах, олон улсын жишигт нийцсэн, зах зээлтэйгээ уялдсан бодит үнэ тогтох, цаашлаад түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын статистик тоо баримт үнэн бодитой гарах, улсын төсөвт төвлөрүүлэх татварын бааз суурь өргөжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих г.м маш олон давуу талууд бий болсон билээ.

Бид арилжааны зах зээлд оролцогчдыг түүхий эд бэлтгэлийн зохицуулалттай зах зээлд шилжүүлэх, олон улсын жишигт нийцсэн арилжааны платформыг нэвтрүүлснээр Монгол улсын аймаг, сум бүрээс ЦАХИМААР арилжаанд оролцох боломжоор хангаж, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зах зээлд зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломжийг бүрдүүлж өгөх юм.

1680

Нийт арилжаа

1304

Нийт харилцагч

65

Төрлийн бүтээгдэхүүн

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Frame-38507

Алсын хараа

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шудрага зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэд технологи нэвтрүүлэн олон улсын стандарт загварт нийцсэн Хөдөө аж ахуйн бирж болох.

Захирлын мэндчилгээ

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчин, тариаланч, хоршоо, үндэсний үйлдвэрлэгчдийн хооронд хийгдэх бараа, түүхий эдийн арилжааг,болон бараа, түүхий эдийг экспортод гаргах арилжааг тогтсон журмын дагуу зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.

Бид, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих тогтолцоог бий болгон хөгжүүлэх замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бирж байгуулагдсан цагаас хойш нийт 5,9 их наяд төгрөгийн арилжаа зохион байгуулснаар Монгол улсад бэлтгэгдэж буй  хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн статистик тоо хэмжээ үнэн зөвөөр гарч, тус салбарын далд эдийн засаг багасаж, тодорхой хэмжээний мөнгөн урсгал чөлөөлөгдөн төсөвт болон зохицуулах байгууллагад төвлөрснөөр эдийн засагт бодит хувь нэмрээ оруулж байна.

Бирж нь Төв аймгийн Аргалант сумын нутагт 4 га газарт ноос, ноолуур, махны нийт 600м2 талбайтай агуулах бүхий объект барьж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд мөн арилжаа, клиринг, төлбөр тооцооны олон улсын шаардлагад нийцсэн програм хангамж, технологийн шинэчлэл хийх зорилгоор блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн системийг ашиглалтад оруулаад байна.

Цаашид, Монгол улсад хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, худалдан авагчид малчид, хоршоод бэлтгэн нийлүүлэгчдээс бараа, түүхий эдийг шууд худалдан авах боломж бүрдүүлэх, үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг зохион байгуулж, арилжааны зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн бирж ХХК-тай хамтран ажилладаг байгууллагууд, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэгч малчид, хоршоо, үйлдвэр, түүхий эд худалдан авагч, биржийн гишүүн брокеруудад ажлын амжилт хүсье.

__oOo__

О.Нарандэлгэр

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал

Rectangle 975

Байгуулагдсан түүх

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн харилцаанд оруулах нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2011 онд баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгын газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулснаар 2013 оноос Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн.

Он цагийн хэлхээ

2011 - 2014
2015 - 2017
2017 - 2019
2011
Хууль
Улсын Их Хурлаас нээлттэй ил тод зарчимд суурилсан мэргэжлийн оролцогч бүхий зохицуулалттай зах зээлийг бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” баталсан.
2013
Хөдөө аж ахуйн бирж
Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолд үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулав.
2014
Цахим арилжаа
Спот гэрээний арилжааны системийн ажиллагааг цахим арилжааны хэлбэрт шилжүүлэх, биржийн байнгын гишүүдээр дамжуулан орон нутгаас шууд оролцох боломжийг амжилттай нэвтрүүлэв.
2015
Хууль
Улсын Их Хурлаас нээлттэй ил тод зарчимд суурилсан мэргэжлийн оролцогч бүхий зохицуулалттай зах зээлийг бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” баталсан.
2013
Хөдөө аж ахуйн бирж
Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолд үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулав.
2014
Цахим арилжаа
Спот гэрээний арилжааны системийн ажиллагааг цахим арилжааны хэлбэрт шилжүүлэх, биржийн байнгын гишүүдээр дамжуулан орон нутгаас шууд оролцох боломжийг амжилттай нэвтрүүлэв.
2011
Хууль
Улсын Их Хурлаас нээлттэй ил тод зарчимд суурилсан мэргэжлийн оролцогч бүхий зохицуулалттай зах зээлийг бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” баталсан.
2013
Хөдөө аж ахуйн бирж
Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолд үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулав.
2017
Цахим арилжаа
Спот гэрээний арилжааны системийн ажиллагааг цахим арилжааны хэлбэрт шилжүүлэх, биржийн байнгын гишүүдээр дамжуулан орон нутгаас шууд оролцох боломжийг амжилттай нэвтрүүлэв.

Байгууллагын бүтэц

Frame 38638

Төлөөлөн удирдах зөвлөл

Хараат гишүүд

Удирдлагын баг

Үйл ажиллагаа

Icon
Арилжаа

Pulvinar amet sed nec sapien purus phasellus eu. Tortor varius nisl, leo, purus in facilisi pharetra ac egestas.

Cash
Төлбөр тооцоо

Pulvinar amet sed nec sapien purus phasellus eu. Tortor varius nisl, leo, purus in facilisi pharetra ac egestas.

Users
Гишүүнчлэл

Pulvinar amet sed nec sapien purus phasellus eu. Tortor varius nisl, leo, purus in facilisi pharetra ac egestas.

Truck
Ложистик

Pulvinar amet sed nec sapien purus phasellus eu. Tortor varius nisl, leo, purus in facilisi pharetra ac egestas.

Бидний төлөвлөж буй ажлууд

Amet minim mollit non deserunt ullamco est sit aliqua dolor do amet sint. Velit officia consequat duis enim velit mollit. Exercitation veniam consequat sunt nostrud amet.

Box – 2
Хүнсний буудайн арилжаа

Бирж 2015 онд туршилтын журмаар ТЭДС-тай хамтран ажиллаж 1576 тонн хүнсний буудайн 872 сая төгрөгийн арилжааг зохион байгуулсан. Манай улс жилд дунджаар 400 мянган тонн буудай хураан авдаг ба 2021 оны байдлаар улсын хэмжээнд 571.1 мянган тонн хүнсний буудай хураан авснаас ХААДС 63.8 мянган тонн хүнсний буудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар авсан байна. ХААДС-ийн өр төлбөрт авсан хүнсний буудайн тодорхой хэсгийг биржээр арилжих арилжааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Box – 2
Амьд малын арилжаа

Хөдөө аж ахуйн салбарын нийт зах зээлийн хэмжээ жилд 3,7 их наяд гаруй төгрөг бөгөөд үүний 60 орчим хувь буюу 2,7 их наяд төгрөг орчмыг мал бэлтгэл эзэлдэг. 2021 онд 67,1 сая толгой мал тоологдсон ба жилд ойролцоогоор 24 сая малыг хүнсэнд хэрэглэж байна. Хүнсэнд хэрэглэдэг малын ихэнх хувийг Улаанбаатар хотын хэрэглэгчид хэрэглэдэг. Арилжааг амжилттай явуулахад манай орны газар нутгийн алслагдсан байдал, зам сүлжээ, дэд бүтэц зэрэг тодорхой бэрхшээлүүдтэй тулгарна. 2022 онд тодорхой аймгуудад амьд малын туршилтын арилжааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Box – 2
Арьс, шир арилжаа

Монгол Улс жилдээ дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир бэлтгэдэг. Үүнээс 40 орчим хувь нь нийт 30 гаруй тэрбум төгрөгийн дүнтэйгээр экспортлогдож байна. Бирж 2022 онд арьс, ширний туршилтын арилжааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй холбогдох

  • info@mace.mn
  • 70128779 70138779 70148779
  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, NAMAC оффис, 208