03 сарын 09, 2023

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ХУРАЛ ЗАРЛАГДЛАА

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ: БИРЖИЙН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Эрдэм шинжилгээний удирдамж

Нэг. Зорилго:

Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд хөдөө аж ахуйн биржийн оролцоо, чиг хандлагыг тодорхойлох.

Зорилт:

  • Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага
  • “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилт, сайжруулах боломж
  • Гадаад улс орнуудын ижил төстэй биржүүдийн хууль эрх зүйн харьцуулсан судалгаа, нэвтрүүлэх боломж
  • Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний арилжааны өнөөгийн тогтолцоо ба далд эдийн засаг
  • УИХ, Засгийн газраас ХАА-н биржийн арилжааны үйл ажиллагааг дэмжих, урамшуулал, татаасын бодлого хэрэгжүүлэх боломж
  • Монгол улсын ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, арилжааны онцлог, тулгарч буй хүндрэл бэрхшээл, малчид, хоршоод, үйлдвэрийг арилжаанд оролцуулах замаар Хөдөө аж ахуйн биржээр амжилттай арилжаалах, сайн туршлагыг нэвтрүүлэх.

Хоёр. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын дараах чиглэлээр илтгэл хүлээн авна.

  • Түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээл
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ
  • Түүхий эд, бүтээгдэхүүний арилжаа
  • Бүтээгдэхүүний маркетинг
  • Биржийн тогтолцоо, хууль эрх зүй
  • Биржийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага
  • Биржийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, олон улсын туршлага
  • Бүтээгдэхүүний тээвэр, ложистик
  • Эрдэм шинжилгээний хуралд салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачид, багш, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс болон хоршоод нээлттэй оролцоно.

Гурав. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт

  • Илтгэлийн хураангуйг хүлээн авах хугацаа: 2023 оны 04 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө
  • Илтгэлийн хэлэлцүүлэгт оролцох тухай мэдэгдэл илгээх хугацаа: 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн дотор
  • Илтгэл, өгүүллийн эх файлыг хүлээн авах хугацаа: 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдөр

Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 04 дугаар сарын 21-ний өдөр болно.

Дөрөв. Илтгэл, өгүүллийн материал хүлээн авах

  • Илтгэл, судалгааны ажлын хураангуй, эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах и-мэйл хаяг: d@muls.edu.mn, uuganbaatar@muls.edu.mn
  • Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээлэл өгөх утас: 99909708, 91997406, 90909900

Зургаа. Шагнал урамшуулал:

  • I байр – Батламж, 2.500.000 төгрөг
  • II байр – Батламж, 1.800.000 төгрөг

 

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлагыг ХААИС-ийн www.muls.edu.mn хуудаснаас үзнэ үү.

 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ХААИС, ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Бусад мэдээ