05 сарын 22, 2023

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ЭКСПОРТЛОХ “НЭГ ЦОНХНЫ СИСТЕМ”-ИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэрээс экспортын нэг цонхны системийн талаар тодрууллаа.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  тусгасан. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70 мянган тонн, 2022 онд 90 мянган тонн, 2023 онд 120 мянган тонн, 2024 онд 150 мянган тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 50 гаруй баримт бичгийг бэлтгэдэг байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар Дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг “Худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг зохицуулагч хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтэд экспортын үйл явцыг хөнгөвчлөх боломж, “Экспортын нэг цонхны систем”-ээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардлыг арилгах, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ашиглаж буй цахим системийг “Экспортын нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн талаар саналыг боловсруулж, улмаар системийн хөгжүүлэлтийн ажил хийгдээд байна.

Дэлгэрэнгүйг:

https://news.mn/r/2649906/?fbclid=IwAR2otjnhbnZdefM9Rg89yoCthoz__JTDVAF-kVCde3Sfzy4b8oxILg1hUt0

Бусад мэдээ