Тээвэр

Итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь Биржээр арилжаалагдсан барааг худалдан авсан харилцагчтай ачилт, буулгалт, маршрут, тээвэрлэлтийн нөхцлийг тохирч, тээвэрлэлтийн гэрээг байгуулж ачаа тээврийн үйлчилгээг үзүүлнэ. Итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь бараа, түүхий эдийг ачиж, тээвэрлэлт хийж эхэлснээс хойш хүлээн авах агуулахад буулгаж, бараа хүлээлцсэн баримт үйлдэх хүртэл хугацаанд тээвэрлэж буй бараа, түүхий эдийн чанар, хэмжээ, бүрэн бүтэн байдлыг хариуцна.