Хөдөө аж ахуйн бирж
Товч танилцуулга

Бирж 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 834 өдрийн арилжаа зохион байгуулж, арилжааны нийт дүн 2.42 их наяд төгрөгт хүрээд байна.

Бирж үйл ажиллагаандаа ил тод, шударга зарчмыг баримталж, Монгол Улсын аймаг, сум бүрээс “онлайн” арилжаанд оролцож буй бараа, түүхий эд бэлтгэгч бүрийн тэгш оролцоог хангах, бараа, түүхий эдийн үнэ, ханшийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй орон даяар шуурхай хүргэх олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг санал болгосноор хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинг бодитой үнэлэх, төлөвлөх боломжийг бүрдүүлэх зорилготой.

illustration
icon

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ

icon

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, Зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

icon

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монголын хөдөө аж ахуйн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь мэдээллийн ил тод, шуурхай байдлыг хангах зорилгоор өөрийн цахим хуудсыг арилжаа болон цаг үеийн мэдээ мэдээллээр баяжуулан зах зээлийн оролцогчид хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Та биржийн цахим хуудсанд зочилсноор байгууллагын үйл ажиллагаа болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна гэдэгт итгэж байна.


Дэлгэрэнгүй

Үйл ажиллагаа

Бирж нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг.

icon

Арилжаа

Спот, Форвард, Фьючерс, Опцион гэсэн 4 төрлийн гэрээгээр хуваарийн дагуу арилжаа явагдана.

icon

Гишүүнчлэл

Хөдөө аж ахуйн биржийн арилжааны эрхтэй байнгын гишүүд болон итгэмжлэл олгосон гишүүнчлэлтэй.

icon

Клиринг, төлбөр тооцоо

Арилжаанд оролцогч нь дараах дансуудыг ашиглан дэнчингийн мөнгө болон гэрээний төлбөрийг байршуулна.

icon

Логистик

Өөрийн болон итгэмжлэгдсэн агуулах, тээврийн байгууллагууд.

Захирлын зөвлөл

Х. Баатар

Х. Баатар

Гүйцэтгэх захирал
Б. Чулуунбаатар

Б. Чулуунбаатар

Захиргаа, дотоод аудитын хэлтсийн захирал
Д. Баярсайхан

Д. Баярсайхан

Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал
Р. Алтай

Р. Алтай

Арилжааны хэлтсийн захирал
Ц. Дуламсүрэн

Ц. Дуламсүрэн

Төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн захирал
А. Алтанхуяг

А. Алтанхуяг

Мэдээллийн технологийн хэлтсийн захирал
Д. Дэлгэрзаяа

Д. Дэлгэрзаяа

Хуулийн зөвлөх
Г. Туяа

Г. Туяа

Нарийн бичгийн дарга

Хамтрагч байгууллагууд

partner-logo
partner-logo
partner-logo
partner-logo
partner-logo
partner-logo