Зураг

Гишүүнээр элсэх

 

Байнгын гишүүн

Байнгын гишүүн нь үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан брокерын компани байх бөгөөд биржийн арилжаанд шууд оролцохоос гадна харилцагчдад зуучлалын үйлчилгээ үзүүлнэ. Байнгын гишүүнээр элсэх хүсэлтэй брокерын компани СЗХ-оос тусгай зөвшөөрөл авч, биржийн байнгын гишүүний шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд биржтэй гэрээ байгуулж байнгын гишүүнээр элсэнэ. Байнгын гишүүн арилжааны данс нээх эрхтэй байна.

Байнгын гишүүнээр элссэнээр:

  • Бараа, түүхий эдийн зохицуулалттай зах зээлд оролцож, компанийн ашиг орлого нэмэгдэх;
  • Харилцагчдад зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
  • Брокерын компанийн хувьд төлөвших, мэргэшсэн брокерууд, боловсон хүчинтэй болох;
  • Бараа, түүхий эдийг цуглуулах, хүргэх нэгдсэн тогтолцоонд нэгдэх;
  • Эрсдэлгүй төлбөр тооцоо хийгдэх баталгааг харилцагчдад өгөх г.м давуу талтай.

 

Байнгын гишүүнээр элсэх

Байнгын гишүүний гарын авлага

Байнгын гишүүний шалгуур үзүүлэлт

 

Байнгын бус гишүүн

Байнгын бус гишүүн нь хоршоо байх бөгөөд биржийн байнгын бус гишүүний шалгуур үзүүлэлтийг хангаж биржтэй байнгын бус гишүүний гэрээ байгуулснаар биржийн арилжаанд оролцох эрхтэй болно.            

Байнгын бус гишүүнээр элссэнээр:

  • Биржийн арилжаанд шууд оролцох;
  • Гишүүдийнхээ бараа, түүхий эдийг нэгтгэх, анхан шатны тордолт хийх;
  • Эрсдэлгүй төлбөр тооцоо хийгдэх баталгааг гишүүдэд өгөх г.м давуу талтай.

Байнгын бус гишүүнээр элсэх

Байнгын бус гишүүний гарын авлага

Байнгын бус гишүүний шалгуур үзүүлэлт