Зураг

"Мах, сүүний анхдугаар аян"

 

       2018 оны тухайд нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан хотын хэрэглэгчдэд нийт 150 борлуулалтын цэгээр дамжуулан нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

2018 оны 6 дугаар сарын 21-ний мэдээгээр Улаанбаатар, Дархан хотод нийт 11760.65 тн мах борлуулаад байна. Үүнээс хонины мах 4885.36 тонн, ямааны мах 4036.62 тонн, үхрийн мах 2838.67 тонн буюу аяны хүрээнд нийт махны 91 хувийг борлуулсан гэсэн үзүүлэлт юм. 

        Энэ сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7490 төгрөг, үхрийн /ястай/ мах 8920 төгрөг, үхрийн цул мах 10790 төгрөг, адууны /ястай/  мах 6600 төгрөг, ямааны /ястай/ мах 5265 төгрөгийн үнэтэй байв. Үүнээс үзвэл, "Мах, сүүний анхдугаар аян"-ны махыг зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулж байгаа юм.