Зураг

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж “Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ

МОНГОЛ УЛСАД АТАР ГАЗАР ЭЗЭМШИЖ ГАЗАР ТАРИАЛАНГ БИЕ ДААСАН САЛБАР БОЛГОН ХӨГЖҮҮЛСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ УГТСАН "АТАР 60" БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  1. Тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн  даатгалын тухай” хуулиудын төслийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  2. Тариалан бүхий Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгуудад газар тариалан эрхлэх  бүс нутгийг зааглан тогтоох асуудлыг эцэслэн боловсруулж Засгийн газрын шийдвэр гаргуулах,  хэрэгжилтийг орон нутагт хүргэж үр дүнтэй зохион байгуулах
  3. Атаршсан болон өнжсөн талбайн нөөцтэй зарим  аймгуудад талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах
  4. Эдийн засгийн хувьд үр ашигтай, хөрсний үржил шимд эерэг нөлөөтэй үр тариа, тэжээлийн таримлын зохистой сэлгээг сонгон  нэвтрүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  5. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүтцэд үр үржүүлэг, сорт сорилтын  албыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, улаанбуудайн 2-3 сортыг сорьж турших, нутагшуулах ажлыг хэрэгжүүлэх
  6. Тариалангийн салбарын даатгалын эрх зүйн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, давхар даатгалын системийг төлөвшүүлэх
  7. Тариалангийн талбайн шинэчилсэн мэдээллийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулах
  8. Тариалангийн талбайг ашиглагч, эзэмшигчийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах
  9. Тариалангийн талбайн кадастрын зургийг шинэчлэх ажлыг зохион байгуулах
  10. Тариалангийн талбайн кадастрын шинэчлэгдсэн зургийг цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулах
  11. Тариалангийн эдэлбэр газар, атаршсан газрын кадастрын зураглалыг шинэчлэх
  12. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд дунд оврын трактор, тэжээлийн таримал тарих, хураах техник нийлүүлж иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгох
  13. Монгол Улсын Хөгжлийн банкны дэргэдэх “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтарч ОХУ, Беларусь, ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийг боловсруулж хэрэгжүүлэх
  14. БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийх
  15. Тариалангийн салбарт нэвтэрч буй дэвшилтэд техник, технологийн үзэсгэлэнг бүсчлэн  зохион байгуулах
  16. Төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх,  техникээр үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг тогтоох, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид техникийг зээлээр олгох
  17. Ган хуурайшилттай нөхцөлд үр тарианы ургацыг алдагдалгүйгээр авах технологийг турших ажлыг зохион байгуулах
  18. Хүнсний ногооны ургац хураалтын дараах техник, технологийн зөвлөмж боловсруулах
  19. Ил талбайн болон хүлэмжийн хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах
  20. Төв болон говийн бүсэд хүлэмжийн хүнсний ногооны үр үржүүлэх үйлдвэрлэлийн хүлэмж байгуулна. Баруун бүсэд ил талбайн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  21. Вирусгүй бичил булцуугаар төмсний элит үр үйлдвэрлэж, эрүүл үрийн хангамжийг 60 хувьд хүргэх
  22. Төмсний Монгол шинэ сортын үрийг үйлдвэрлэлд гаргах, гадаадын 3 сортыг туршиж, нутагшуулах 
  23. Польш Улсын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймагт төмс боловсруулах цардуулын үйлдвэр байгуулах
  24. Хүнсний ногооны стандартуудыг шинэчлэн боловсруулж батлуулах
  25. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих,  үзэсгэлэн худалдааг 8-11 дүгээр сард Улаанбаатар хотын 6 дүүрэг, бүх аймаг, сумын төвд зохион байгуулах
  26. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэд  технологи, зөвлөмж, туршлага солилцох Улсын үзүүлэх сургалтыг жил бүрийн 8 дугаар сард зохион байгуулах
  27. Үр, тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээлийн таримлын 2017-2019 онд батлагдсан сортуудын танилцуулга, технологийн зөвлөмжийг  нэгтгэн  олон нийтэд мэдээлэх
  28. 13 мянган тоннын  багтаамжтай үр тариа хадгалах, 2.0 мянган тоннын багтаамжтай үрийн буудай хадгалах элеваторын  иж бүрэн цогцолборыг Сэлэнгэ аймагт байгуулах
  29. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган салбаруудын үр тариа хадгалах элеваторын хатаах төхөөрөмжийг шинэчилж суурилуулах
  30. Услалтын систем шинээр барьж, сэргээн засварлаж усалгаатай талбайн хэмжээг 1.0 мянган га-гаар нэмэгдүүлэх
  31. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэг үзүүлснээр 10.0 мянган га талбайн усан хангамжийг сайжруулах
  32. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх
  33. Усалгаатай тариалангийн технологийн чиглэлээр судалгааны ажил хийх
  34. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолборын ТЭЗҮ боловсруулж,  байгуулах ажлыг эхлүүлэх
  35. Ховд, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны зоорь барих ажлыг зохион байгуулах, хяналт тавих
  36. Аймгийн төв, тарилангийн бүс нутаг, уул уурхай түшиглэсэн суурин газарт 500-1000 хүртэл тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь байгуулах ажлыг эхлүүлэх
  37. Төмс, хүнсний ногооны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг боловсруулж батлуулах
  38. 10 га талбай бүхий зуны нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хөнгөлөлттэй нөхцлөөр иргэд, аж ахуйн нэгжид олгон ургацыг 1500 тонноор нэмэгдүүлэх
  39. “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлж жилийн турш шинэ ургацын хүнсний ногооны хангамжийг сайжруулах, импортыг бууруулах
  40. Дотоод, гадаадын санхүүжилтээр өвлийн хүлэмж байгуулахад урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэх
  41. Монгол Улсад ургах боломжтой төрөл бүрийн жимсний сортуудыг турших, нутагшуулах, үржүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  42. Хөнгөлөлттэй нөхцөлөөр жимс, жимсгэний суулгац олгож тариалалтыг нэмэгдүүлэх
  43. Чацарганы бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, хангамжийг сайжруулан дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх
  44. Жимс, жимсгэнийн чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалт, туршлага судлах арга хэмжээнд өргөн хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  45. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи усны элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор 1000-аас доошгүй  га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэх
  46. Тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тариалангийн бүс нутгаар гарган, бүс нутагт зохицсон дэвшилтэт арга, техник технологиийг сонгон нэвтрүүлэх зөвлөмж, гарын авлага боловсруулах
  47. Ургацын тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор чанар сайтай, үр дүнтэй ургамал хамгааллын бодис, бордоог нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулах
  48. Хөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд биологийн болон эрдэс, гумины бордооны хэрэглээг нэмэгдүүлэхп
  49. Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгуудын тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалтын судалгааг хийж, мэдээллийн системд оруулах
  50. Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадалыг хялбаршуулан нэвтрүүлэх  зааврыг боловсруулах
  51. Газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  52. Хөрсний агрохимийн болон агрофизикийн шинжилгээг тариалангийн талбайн эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийн  зардлаар хийлгүүлэх, хөрсний үржил шимийн төлөв байдлын үзүүлэлтийг тариалангийн бүс нутгаар гаргуулах ажлыг зохион байгуулах
  53. Ой угтсан бүтээлч ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах,  түүхчилсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэг, баримтат уран сайхны  кино хийх
  54. Салбарын ахмад, дунд, залуу үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулах
  55. Салбарын эрдэмтэд, тариаланчдын оролцоотой “Атар-60” онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулах
  56. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчдыг шинээр бэлтгэх, давтан сургах
  57. Химийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо хэрэглэгчдийг зохистой, аюулгүй хэрэглээнд сургах зорилгоор дунд болон богино хугацааны сургалтыг бүсчилэн зохион байгуулах
  58. Хөдөө аж ахуйн техник борлуулагч дилер компаниудтай хамтарч операторич, механикжуулагч нарт зориулсан техникийн засвар, ашиглалтын сургалт зохион байгуулах
  59. “Монгол-Оросын санаачилга-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн техникийн үзэсгэлэн зохион байгуулах
  60. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах гэсэн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо. 

Дашрамд дурдахад Манай улс  гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд атрын аян явуулжээ. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн, 315 мянган тонн ургац хураан авч байсан бол хоёрдугаар аянаар 12 сангийн аж ахуй шинээр байгуулж, 680-860 мянган тонн ургац хураасан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортод гаргаж байсан түүхтэй. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлдэг.