Зураг

“Олон улсын хоршооллын өдөр”-ийг тохиолдуулан 200 орчим хүнийг хамруулсан сургалт зохион байгуулав

Эх сурвалж: ХХААХҮЯ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуй, хоршоологчдын холбоо, Глобал коммунитс олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн хоршоод, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан 170 гаруй хүн оролцсон юм. Сургалт бүхэлдээ жижиг, дунд үйлдвэр, хоршооны хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвүүдэд төвлөрсөн. Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн захирал Д. Эрдэнэбат малчид хоршооллын төлөөллүүдэд Биржийн арилжаанд малчдын хоршоо хэрхэн оролцох тухай танилцуулга хийж зөвлөгөө өглөө.

Сургалтын үеэр Увс аймгийн Өндөрхангай, Наранбулаг, Улаангом сумын хоршоодын үйл ажиллагаатай танилцсан. Мөн аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхож, тэргүүний хоршоодоос туршлага судлан, харилцан мэдээ мэдээлэл солилцлоо.

 Мөн 2017 онд ажлаараа салбарын хамт олноо манлайлсан хоршоодыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан "Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам"-ын дагуу ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А113 тушаалаар "Улсын шилдэг хоршоо"-оор тодруулан шагнаж урамшууллаа. Улсын шилдэг хоршоогоор дараах аж ахуйн нэгж тодорсон юм. Үүнд,

- Баян-Өлгий аймгийн Малчны хөгжил ХЗХ

- Орхон аймгийн Арвин шар зам хоршоо

- Өвөрхангай аймгийн БЭХ ХЗХ

- Увс аймгийн Шилмэл сүрэг Ховд хоршоо

- Увс аймгийн Бургастайн гол хоршоо