Зураг

Малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийг хуульд тодорхой зааж өгсөн.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Малын генетик нөөцийн тухай хууль нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

        Малын генетик нөөцийг малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох, малын эрсдэл даах чадавхийг бататган бэхжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх зэрэг зориулалтаар ашиглана.

Генетик нөөцийг судлан хөгжүүлэх эрх бүхий этгээд нь хүрээлэн, төв лаборатори, туршилт, үйлдвэрлэл-үйлчилгээний бааз, эрдэм шинжилгээний байгууллага, энэ чиглэлийн дээд сургууль, технолги дамжуулалт хариуцсан нэгж, гарааны компани, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч зэрэг болно.

Тиймээс энэ удаад Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх тэр дундаа малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийн талаар хуульд тусгасан зохицуулалтыг хүргэж байна. Доорхи линкээр дэлгэрэнгүй үзнэ үү?

http://mofa.gov.mn/exp/article/entry/1259