Зураг

ХХААХҮ-ийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Рашид Мохамэд Авад Мансур Алхамэйри тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2018.08.30) ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцаж, салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар тус яамны газрын дарга нартай уулзлаа.

        ХХААХҮЯ-наас "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур" үндэсний хөтөлбөрүүд, "Мах, сүүний анхдугаар аян", Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй дэмжлэгүүдийн талаар дэлгэрэнгүй танилцаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Эмират Улсын талаас Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, хөрөнгө оруулалт болон татварын орчны талаар асууж сонирхлоо.