Зураг

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэг, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Эх сурвалж: News.mn
Эх орны хөрсөнд тарьж ургуулсан, химийн найрлагагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нэмүү өртөггүй иргэдэд шууд худалдаалах зорилготой “Хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа”-г ХААИС-ийн Агроэкологийн сургуулиас өнөөдөр зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд ХААИС-ийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээний үр дүнг танилцуулж нийтэд хүртээл болгохоос гадна хүлэмжийн аж ахуй, эрдэс бордооны чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж буй зургаан аж ахуйн нэгж, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн таван төв, оюутны хөгжлийг дэмжсэн хоёр дугуйлан болон өрхийн тариалан эрхлэгч нар оролцож байна.

2018 онд үндэсний ууган сургуулиудын нэг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Агроэкологийн сургуулийн 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд хийгдэх олон талт ажлын нэг нь өнөөдрийн  “Хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа” аж.