Зураг

Австралийн ноосны бирж

Австралийн ноосны бирж / AWEX/ нь  1994-н оны 2-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо Австралийн ноос үйлдвэрлэлийн салбар нь  AWEX-р дамжуулан засгийн газраас ангид өөрийн зохицуулалттай маркетингийн орчинд үйл ажиллагаа удирдан явуулж байна. Австралийн нийт ноосны арилжааны 95% нь тус биржийн гишүүнчлэлтэй  брокер, экспортлогч, гэрээт худалдан авагч, боловсруулах үйлдвэрүүд болон бусад холбоо, аж ахуй нэгжээр дамжин арилжигддаг байна.

Австралийн ноосны бирж нь Австрали улсад худалдаалж байгаа ноосыг олон улсын хэрэглэгчийн стандартыг хангах, эдгээр стандартууд нь бүх сүлжээнд хамрагдсан эсэхийг баталгаажуулах үүрэг хүлээдэг.

AWEX нь Төлөөлөн удирдах хоёр хороотой, Австрали улсад худалдаалж байгаа ноосыг олон улсын хэрэглэгчийн стандартыг хангасан стандарттай, 6 төрлийн гишүүнчлэлтэй бөгөөд Австралид үйлдвэрлэсэн ноосны 85% нь нээлттэй дуудлага худалдаагаар дамжуулан арилждаг юм байна.

Дэлхий дээр 1 тэрбум гаруй хонь байдаг. Хятад, Австрали Улс хонины тоогоороо Дэлхийд тэргүүлдэг. БНХАУ 150 сая, Австрали Улс 120 сая, харин Монгол Улс 20 сая хоньтой. Австрали Улсын Виктория, Өмнөд Австрали мужийн далайн эрэг хэсэгт нийт хонины аж ахуйн талаас дээш хувь нь байна. Виктория мужийн Жилонг хотод НООСНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ байдаг. Энэ музейд малчин айлын аж ахуй, хонины ноос хяргах, ноос, нэхийгээр хийсэн гутал, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, Дэлхийн хамгийн анхны хамгийн том нэхмэлийн машин гээд сонирхолтой үзмэр олон байдаг. Энэ музейд хонины ноосоор хийсэн бүтээгдхүүний загварын шоу гээд олон үйл явдал болдог.