Зураг

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал өнөөдөр (2018.10.24) боллоо. Хурлаар мах, сүү бэлтгэн нийлүүлэлтийн өнөөгийн байдал, малын гаралтай түүхий эд бэлтгэл, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, үүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар хэлэлцсэн. 

Ажлын хэсгийн даргаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэд даргаар тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ажиллаж байна. Бүрэлдэхүүнд мал аж ахуйн салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг арилжаалах, аюулгүй байдалд хяналт тавих, мал төхөөрөх болон мах боловсруулах, худалдан борлуулах чиг үүрэгтэй олон талын томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төв зэрэг чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж байгаа юм.

 

 

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээний хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулна. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлнэ. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.