Зураг

Улсын хэмжээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлэхээр ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Улсын хэмжээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлэхээр ажиллаж байна. 
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилтыг тус тус хангах зорилгоор "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд шилжих урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Загвар арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. 
Арга хэмжээний хүрээнд түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэх учраас ХХААХҮЯ-наас дараах төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төсөлтэй хамтран ажиллаж байна. Үүнд,
- Мал эмнэлгийн ерөнхий газар
- Хөдөө аж ахуйн бирж ХХК
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
- Нийслэлийн Засаг даргын тамгын газар 
- Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
- Аймгуудын ЗДТГ, ХХААГ
- Монголын махны холбоо
- Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
- Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл
- Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл 
Загвар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад "Мах импекс", "Мах маркет", "Эрд мийт", "Дархан меат фүүдс", "Булган мах маркет", "Баяндэлгэр хүнс" гэсэн махны үйлдвэр, "Хатант Интернэшнл" ХХК, "Дархан нэхий" ХК, "ДЦС-4" ТӨХК, "Номадс" сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, "И-март", "Номин", "Лавай", "Гүүд прайс" зэрэг аж ахуйн нэгж, байгууллага идэвх, санаачилгатай оролцож байна.