Зураг

Одоогийн байдлаар есөн улсад 43,2 мянган тонн мах экспортлоод байна

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн экспортын гүйцэтгэлээс харахад есөн улсад үхэр, адуу, хонь, ямааны мах нийт 43288 тонн мах экспортолж, 104 сая ам.доллар буюу 267,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. Махны төрөл, экспортолсон улсаар нь авч үзвэл, ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 22492 тонн адууны мах, Иран, БНСВУ, Малайз, Гонконг Улсад 3814 тонн хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах 16027 тонн-ыг тус тус экспортолжээ.  Энэ нь өмнөх онуудтай харьцуулсан үзүүлэлтээр экспортын мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн үзүүлэлт юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯам