Зураг

Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ

Эх сурвалж: Мэдээ.мн

Олон улсын шинжлэх ухааны өдөр, Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр арваннэгдүгээр сард тохиодог. Энэ хүрээнд Засгийн газраас 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар инновацийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны зарим бүтээлийг шагнах шийдвэр гаргасан.

Энэ дагуу “Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагнал хүртсэн байна. Тус бүтээгдэхүүн нийгэм болон эдийн засагт ямар дорвитой хувь нэмэр оруулж буй талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.

-ӨВЛИЙН УЛИРАЛД МАЛЫГ ИЛҮҮ ИХЭЭР ШИМЭГЧЛЭХ ҮЕД 
ХЭРЭГЛЭХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ-

Малчдын хамгийн гол дайсан бол малын хачиг, шимэгч хорхойнууд. Үүнтэй тэмцэхийн тулд гадаадаад олон төрлийн өндөр үнэтэй эм тариа, бэлдмэлүүд авч хэрэглэсээр ирсэн билээ. Монгол эрдэмтэд энэхүү асуудлыг шийдсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гаргаж авчээ.

http://www1.medee.mn/pic/162505.jpg

Тодруулбал, “Делтамон Пу-Рон” гэх хачиг шавьжийн эсрэг дусааж хэрэглэдэг бэлдмэлийг найман жил судалсны үндсэн дээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд оруулаад байгаа аж. Тус эмийн бэлдмэлийг малын нуруун дээр ганцхан удаа дусааж хэрэглэх зориулалттай юм байна. Ингэснээр малын бүх арьсаар тархаж, малын шим шүүсийг шимэгчлэн амьдардаг жижиг биетүүдийг устгах зориулалттай. Ялангуяа өвлийн улиралд хэрэглэхэд нэн тохиромжтой тухай эрдэмтэд ярилаа. Учир нь хачиг шавьж, шимэгчид нь бусад улирлаас илүү өвлийн улиралд малыг илүү ихээр шимэгчилдэг байна. Ид өвлийн хүйтэнд мал угаана гэдэг ойлголт байдаггүй.

Арай дээхнэ үед малчид ихэвчлэн цацдаг бэлдмэл ашигладаг байжээ. Тэр нь тухайн цацсан газраа л үйлчилж бүх биед нь хүрэлцэн тархдаггүй бэрхшээлтэй байв. Тэгээд ч цаг зав их зарцуулах, хүний биед сөрөг нөлөөтэй гэх мэт олон сул талтай байсан аж.

Одоо малчид тарьдаг бэлдмэлүүд ихээр ашиглаж байгаа ажээ. Энэ нь зөвхөн цусаар дамжин шимэгчилж буй шимэгчдийг л устгаж чаддаг. Биеийн гадаргуу буюу арьсанд орших шар сэрх, шавьж, хачиг, празетуудыг устгадаггүй гэсэн үг юм. Гадна шавьжид гадуур хэрэглэх бэлдмэл тохиромжтойг малчдад ойлгуулах нь хамгийн чухал асуудал юм.

Монгол эрдэмтдийн эх орондоо үйлдвэрлэж, гаргаж авсан энэхүү дусаалга эм олон давуу талтай. Малынхаа нуруунд ганцхан газар дусаахад бүх арьсаар нь тархаж чаддаг төдийгүй цусанд нэвтэрч, цусаар дамжин шимэгчилдэг шимэгчдийг устгах хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтойг зохион бүтээгч, эрдэмтэд дурдсан юм.

Тус бэлдмэлийг гаргаж авах технологи дээр сүүлийн найман жил ажилласан байна. Бэлдмэлийг үйлдвэрт нэвтрүүлэхэд “Гарааны ветбиотек” компани ажиллан, хөгжүүлэлтийг хийж, үйлдвэрлэлийг нь “Био импекс” компани гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар улсын хэрэгцээний 10 орчим хувийг хангах бэлдмэлийн үйлдвэрлэл явагдаад байгаа аж. Цаашид 100 хувь хангах зорилготой. Одоогийн байдлаар манай улс малын хачиг, шимэгч, шавьж устгадаг бүтээгдэхүүнүүдээ 100 хувь импортоор оруулж ирдэг. Улсдаа нэгэнт үйлдвэрлэдэггүй учир эмийн компаниуд оруулж ирж, малчдад нийлүүлдэг байна. Ингэхдээ гаалийн татвар, тээврийн зардлаас эхлээд л өртөг зардал нэмэгддэг учир үнийн хувьд 40-60 мянган төгрөгийн үнэтэйтэйгээр борлуулагддаг байна. Энэ нь малчдад чанга үнэ учир төдийлөн аваад байж чаддаггүй. Эх орондоо үйлдвэрлэсэн тус дусаалга бүтээгэдхүүн нь нэг лирт 36 мянган төгрөгөөр худалдаалагдаж эхэлснийг эрдэмтэд дуулгасан юм.

http://www1.medee.mn/pic/162506.jpg

-100 АРЬСНААС 70 НЬ ЦООРЧ ҮНЭГҮЙДДЭГ БАЙДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭНЭ. НЭХИЙГЭЭ 
ҮНЭД ХҮРГЭХ, ЭКСПОРТЛОХ АСУУДАЛ ДАГААД СЭРГЭНЭ-

ХААИС-ийн Магистр, докторын их сургуулийн захирал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Б.Баттөртэй ярилцлаа. 

-“Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ыг хэзээнээс туршиж, үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Эхний туршилтын үйлдвэрлэлээ 2016 онд явуулж байсан. Эмийн судалгаа, үйлдвэрлэлтийн ажил удаан хугацааны турш үргэлжилдэг. Эхний ээлжинд лабораторийн судалгаа хийгдэж, дараа нь үйлдвэрлэлийн хэмжээнд туршиж үздэг. Үүний дагуу 2017, 2018 онд үйлдвэрлэл явуулж, хамгийн эхлээд малын эмчид нийлүүлж эхэлсэн. Таван хошуу мал нь ширх, хүрд зэрэг шимэгчид цусанд шимэгчилснээс болж цус багадаж эцэж турснаас зудад нэрвэгдэж үхэж хорогддог.  Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас санал тавьснаар зудад нэрвэгдсэн аймгуудад 2,5 тонныг үйлдвэрлэж нийлүүлсэн. Энэ нь жилийн хэрэгцээний 10 хувийг хангах хэмжээний тоо юм байна. Энэ бэлдмэл өвөл, хаврын улиралд хамгийн хэрэгцээтэй. Хаврын улиралд хачиг унаж эхлэхэд болон зун малын өт, батганы эсрэг хэрэглэдэг ч өвөл хаврын улирлаас харьцангуй хэрэглээ нь буурдаг юм. Тус бэлдмэлийг малчид эмчилгээний зорилгоор болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх зэрэг давуу талтай.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн хэрэглэх вэ. Эмчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

-Хачиг нь гуравдугаар сарын сүүлд дөрөвдүгээр сарын эхээр унаж эхэлдэг. Унаж эхлэх үед дусаалгаа хэрэглэнэ. Нэг удаа дусаасны дараа 14 хоногийн дараа давтаж дусаана. Ингэснээр тухайн малд хачиг болон бусад шимэгчид халдахгүй, химийн аргаар хамгаалж буй хэрэг юм. Нэгэнт хачигдсан үед дусаалгаа хэрэглэж, малаа эрүүлжүүлэх бүрэн боломжтой. Хачиг, цусны празитуудаар маш олон өвчин дамждаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

http://www1.medee.mn/pic/162507.jpg

 

Монгол малын арьс шимэгчдээс болж их хэмжээгээр цоорч хаягдал арьс их гардаг. Үүнээс үүдэж, арьс шир үнэгүйдээд байгааг тус бүтээгэдхүүн бүрэн шийдэж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Өнөөдөр Монголд малын арьс шир үнэгүйдэж буй гол шалтгаан нь арьсны цоорол гэмтлээс үүдэлтэй. 100 арьсны 70 нь гэмтэл, цооролтой байх жишээтэй. Үүний гол дайсан малын шимэгч, хачигийн гаралтай гэмтэл эзэлдэг байна.Энэ эмийг гаргаснаас хойш арьс ширний үйлдвэрүүд болон, арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг маш олон хүн бидэнд хандаж хамтарч ажиллах тухай санал тавьдаг. Жилд 10 сая арьс нэхий гаргаж байгаа. Үүнийг бид хэрхэн өндөр үнэтэйгээр гаргаж, үнэ цэнд хүргэх вэ гэдэг асуудал тулгараад байсан. Ихэнхи хувийг бэлчээрийн хачигийн улмаас арьсанд гол гэмтэл учирдаг. Энэ үүднээс малчдад бүтээгдэхүүнээ илүү ихээр, таниулан хүргэх шаардлага бий. Ингэснээр үнэгүйдээд байсан арьс ширнийхээ гэмтлийг шийдвэрлэж нэхийгээ үнэд хүргэх, экспортлох асуудал дагаад сэргэх юм л даа.

-Дусаалга бүтээгдэхүүнээ гаргаж авах хүртэл нийт хичнээн хугацаа зарцуулсан бэ?

-Үндсэндээ найман жил зарцуулсан. Энэ хугацаанд ганц хоёрхон хүн ажиллаж гаргаж авсан юм биш. Үүний цаана асар олон хүний хүч хөдөлмөр, баг хамт олны оролцоо байсан. Үүнээс өмнө бид хоёр том төсөл дээр эмийн технологиуд дээр ажилласан. Малын хачигийн дусаалгынхаа технологийг эдгээр технолудийнхаа хажуугаар ч туршаад явж байсан юм л даа. Одоогоос найман жилийн өмнө БСШУЯ-наас инновацийн төсөл зарласан. Тэр үед ийм бэлдмэл хийнэ гэдэг саналаа хэлж оролцоод судалгаа шинжилгээнийхээ ажлыг эхлүүлж байлаа. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үйлдвэрт нэвтрүүлж байсан. Өөрөөр хэлбэл “Био импекс” компанитай хамтраад тэдний үйлдвэрт туршиж үзээд үйлдвэрлэлийн туршилтууд хийгдсэн. Ингээд эм болж гарахад нийт найман жилийн хугацаа шаардагдсан. Мөн үүнээс гадна өөр хоёр төрлийн хачиг шавжны дусаалга бий.

-Тухайн хоёр дусаалганыхаа талаар мэдээлэл нэмэлт өгөхгүй юу?

-Тэр хоёр нь мөн л адилхан хачиг шавжны эсрэг мөртлөө хоёр үйлчлэгч бодистой. Энэхүү “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/-ыг малчид удаан хугацааны турш хэрэглээд түүнд нь хачиг шавж устахгүй дасалтай болчихсон тохиолдол дараагийн шатанд хэрэглэх дусаалга юм. Таван жилийн дараа арван жилийн дараа хэрэглэх эмний технолгийг бид гаргаад авчихсан байгаа гэсэн үг юм л даа. Патентжуулаад, оюуны өмчийн эрхийг авчихсан байгаа.

http://www1.medee.mn/pic/162508.jpg

-МОНГОЛЫН “АЛТАН ТОС”-ЫГ ДҮҮРГЭГЧ БОДИС БОЛГОН АШИГЛАЖ 
ӨӨРСДИЙН ТЕХНОЛОГИОР ГАРГАН АВЧЭЭ-

-Мал эмнэлэгийн хүрээлэнгийн захирал, JICA|AMED SATREPS төслийн удирдагч, ХАА-н ШУА-ийн гишүүн, доктор, профессор Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Импортоор орж ирж, малчид өргөнөөр хэрэглээд буй эмүүдийн сул тал юу вэ?

-Нэг эмийг олон жил удаан хугацаагаар хэрэглээд байвал үйлчлэл буурч, дасал болчихдог. Дасал болчихсон үед нь хэрэглээд л байвад хор болно уу гэхээс эм болохгүй шүү дээ. Тиймээс дараачийн үед нь хэрэглэх өөр үйлчлэгч бодисоор солих ёстой. Тэр нь илүү хүчтэй үйлчилгээтэй байх ёстой юм л даа. Одоо гаднаас орж ирж буй ижил эмэнд сул тал бий. Энэ нь экотройд нь эмийн бодист маш их тэсвэртэй болчихсон нөхцөлд хэрэглэх заавартай эмийг манайхан гаднаас оруулж ирээд шууд хэрэглээд байдаг. Энэ нь маш хортой. Хэдэн жилийн дараа одоо мэдэгдэж байгаа үр дүнтэй бодисуудад тэсвэртэй болох юм бол тэр нь маш аюултай. Тийм учраас олон үйлчлэгч бодистой буюу хүчтэй үйлчилгээтэй гадны эмнүүдээс татгалзаж, нэг үйлчлэгчтэй бодисыг хэрэглээд эхлэх юм малд илүү хор хохиролгүй байна гэсэн үг юм. Эдийн засгийн хувьд ч, малын эмч болон малчдад илүү үр ашигтай байх болно.

http://www1.medee.mn/pic/162509.jpg

 

-Гадаадын улс орнуудад та бүхний гаргаж авсан дусаалга төрлийн бэлдмэл хэр олон байдаг вэ?

-Мэдээж өндөр хөгжилтэй, эмийн томоохон үйлдвэрлэгч компаниудтай орнуудад бий. Ялангуяа энэ эмийг Герман улс хамгийн анх нэвтрүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ үйлдвэрлэж эхэлж байгаа юм билээ. Хамгийн гол нь технологи нь өөр өөр байдаг. Үүсгэгч бодис нь ижил боловч, хамгийн гол нь технологи нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл орц найрлага нь ил боловч, яаж хийдэг технологи нь хаана хаанаа нууц байдаг. Бид Японд нэлээдгүй суралцсаны үндсэн дээр технологийг нь сурсан байх жишээтэй. Цаашдаа Монгол Улсад цөөхөн нэр төрлийн эм үйлдвэрлэж буй компаниудад олон нэр төрлийн болгож, технологийн хөгжүүлэлтийг нь хийж өгөх нь эрдэмтэд бидний үүрэг гэж үзэж байгаа. Тиймээс энэ дусаалгаа бүрэн төгс гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь бидний хувьд том алхам. Мөн хоёроос гурван төрлийн тарилгыг гаргаж үйлдвэрлэлд шилжүүлчихсэн байгаа. Хачгийн халуун буюу цусны празетын эсрэг тарилга юм л даа.

-Дэлхийн улс орон бүр энэ эмийг хийх технологи нь өөр өөр байдаг байх нь ээ?

-Бэлчээрийн мал аж ахуйтай Монгол орны малчид өдөр бүр малаа барьж тарина гэдэг хэцүү. Тиймээс малд үйлчлэх үйлчилгээг нь жаахан уртасгах, хадгалалт нь урт байх гэх мэт технологийн шийдлүүд өөр өөр юм л даа. Тэрнээс биш дэлхийн улс орнуудад орц найрлага, патент нь ил болсон адилхан бүтээгдэхүүн бий. Дараалуулж бичсэн орц найрлагын дагуу хольж хутгаад болчихно гэсэн үг биш юм. Хэзээ алийг нь, ямар орчинд, ямар нөхцөлд, хэдэн градусын температурт гэх мэт нь чухал шүү дээ. Хамгийн гол нь өөрийн эх орондоо, монгол эрдэмтэд энэ технологийг гаргаж авч, патентжуулсан. Дүүргэгч бодис нь ургамлын тос. Энэхүү ургамлын тос нь Монголдоо үйлдвэрлэгдсэн “Алтан тос”-ыг ашигласнаараа онцлогтой юм.  

-Малчдад хүргэж түгээх, савлагааны хувьд ямар байх вэ?

-Малчид малын эмч, болон эмийн сангаас өөрт шаардлагатай хэмжээгээр авна. Тухайлбал, таван үхэр, арван үхэр маань ширхтчихлээ гэвэл тэр хэмжээнд нь тааруулж жижиг саванд хийж өгнө. Малчдын яг хэрэглээнд зориулаад нэг литр, 500 мл, 100 мл гэсэн савалгаатай.  Савалгаанаасаа малчид шифризэндээ тааруулсан 10 мл хүртэл хэмжээтэйгээр соруулж дусаах зориулалттай. Аль болох хүмүүсийн хэрэглээнд төгс нийцүүлэхийг хичээсэн.