Зураг

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны захиалгын нэгдсэн сан ажиллаж байна

                       

Order-mce захиалгын систем-олон улсын жишигт нийцсэн технологийн шийдлийг нэвтрүүлснээр бараа түүхий эдийн бодит үнэ, ханшийн мэдээг олон нийтэд шуурхай хүргэх, биржийн арилжааг /онлайн/ хэлбэрээр зохион байгуулж бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломжийг бүрдүүлж өгч байна.