Зураг

Гарал үүсэл тодорхой махны худалдаа ”Номин сүлжээ” дэлгүүрээр худалдаанд гарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Мах импекс, Мах маркет, Эрд мийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, Хатант Интернэшнл ХХК, Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, И-март, Номин, Лавай, Гүүд прайс гэсэн сүлжээ дэлгүүр гэх олон талуудыг татан оролцуулж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна.

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 11 цагт Улсын Их дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төвд гарал, үүсэл тодорхой, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг борлуулах үйл ажиллагааны нээлтийг холбогдох байгууллагуудын хамтаар хийлээ.

 Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлагад нийцсэн махаар иргэдээ хангах зорилготой уг загвар арга хэмжээний нэг оролцогч тал нь “Хөдөө аж ахуйн бирж”  ХХК юм.

Хөдөө аж ахуйн бирж  нь тус арга хэмжээнд малчид, хоршооны мал, махыг боловсруулах үйлдвэрүүдэд, үйлдвэрүүдээс сүлжээ дэлгүүр, рестран, сургууль цэцэрлэгүүдэд гэх мэт үйлчилгээний байгууллагуудад арилжих гэсэн зарчмаар явагдана.

Ингэснээр малчид зах зээлийн бодит үнээр мах, малын түүхий эдийг борлуулах, дотоодын үйлдвэрүүд олон дамжлага ченжийн оролцоогүйгээр түүхий эдийг бэлтгэх боломж бүрдэж байна. Гол нь иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан, үйл ажиллагаандаа ахиц гаргасан үйлдэл болно гэж үзэж байна. 
Тус арга хэмжээний хүрээнд түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэх учраас ХХААХҮЯ-наас дараах төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төсөлтэй хамтран ажиллаж байна. Үүнд, “Мал эмнэлгийн ерөнхий газар”, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК,  “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар” , “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар”, “Монголын махны холбоо”, “Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл 

Загвар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад "Мах импекс", "Мах маркет", "Эрд мийт", "Дархан меат фүүдс", "Булган мах маркет", "Баяндэлгэр хүнс" гэсэн махны үйлдвэр, "Хатант Интернэшнл" ХХК, "Дархан нэхий" ХК, "ДЦС-4" ТӨХК, "Номадс" сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, "И-март", "Номин", "Лавай", "Гүүд прайс" зэрэг аж ахуйн нэгж, байгууллага идэвх, санаачилгатай оролцож байна.