Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК 1000 дахь удаагийн арилжааг зохион байгууллаа

 Хөдөө аж ахуйн бирж  нь 2013 оны 4 дүгээр сарын 5 нд анхны арилжааг  2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр  1000 дахь удаагийн арилжаагаа зохион байгуулж байна. 
           “1000 дахь”арилжаанд “МЭТУ” ХХК, “Ханбүргэд Хэнтий” ХХК, “Хаан Тэлмэн” ХХК, “Алтан шагай импэкс” ХХК зэрэг брокерийн компаниуд  оролцож, 67 тн ямааны завод ноос, 66 тн хонины ноос арилжигдлаа. 
            “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар 1000 дахь арилжааг эхлүүлж  цан цохин, арилжаанд оролцсон брокерын компаниудад талархал илэрхийлж  өргөмжлөл гардууллаа.  
    

 Одоогийн байдлаар биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад ноолуур, хонины ноос, тэмээний ноос, бодын хөөвөр, завод ноос, ямааны завод ноос, тосны ургамал, хүнсний буудай зэрэг 8 нэр төрлийн бараа, түүхий  эдэд суурилсан 50 гаруй спот гэрээг арилжиж байна.
             Хөдөө аж ахуйн бирж" ХХК нь  2019 онд  Хөдөө аж ахуйн биржийн арилжааны нэр төрлийг нэмэгдүүлэх  зорилгоор ноос ноолуураас гадна мал мах, ноолуур, улаан буудай, арьс шир зэрэг түүхий эдийн  ирээдүйд худалдах, худалдан авах гэрээний арилжааг зохион байгуулна. 
Мөн энэ онд хоршоо, үндэсний үйлдвэр, компаниудтай хийх ноолуурын форвард арилжааг өргөжүүлнэ. 

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х. Баатар цан цохиж 1000 дахь арилжааг нээлээ.

 1000 дахь арилжаанд оролцсон "Ханбүргэд Хэнтий" ХХК-ийн брокер Ц.Угтахбаяр 

1000 дахь арилжаанд оролцсон "МЭТҮ" ХХК-ийн захирал Д.Солонго

1000 дахь арилжаанд оролцсон "Хаан Тэлмэн" ХХК-ийн захирал О.Батсүлд

1000 дахь арилжаанд оролцсон "Алтан шагай импэкс" ХХК-ийн захирал Т.Баяндорж


    Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ цан цохиж 1000 дахь арилжааг хаалаа.