Зураг

Брокерын эрх олгох сургалт 6-ны өдөр хүртэл хойшиллоо

2019 оны 05 дугаар сарын 06-07 ны өдрүүдэд Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна. Тус сургалт нь 05 дугаар сарын 06 даваа гарагт өглөөний 09:00 цагт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгнө.

Холбоо барих утас: 9902-1896

Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр II давхар, "Хөдөө аж ахуйн бирж" ХХК"