Зураг

Брокерын эрх олгох сургалт хоёр дахь өдрөө амжилттай явагдаж байна.

Хөдөө Аж Ахуйн Бирж нь бирж дээр арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулагдаж байна. 

Энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгнө.