Зураг

“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

          
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй буюу зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой юм.