Зураг

“Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” төвийн “Лавай” хүнсний худалдааны төвд зохион байгуулж,  нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа.


 Уг  үзэсгэлэн худалдаанд нийт  22 хоршоо, 21 малчин болон иргэн, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцлоо. Тухайлбал, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас иргэд, хоршоод ирж оролцсон юм.

 Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн туршид нийслэлийн иргэдэд 60 тонн шинэ мах худалдаалсан юм. Үнэ ханшийн хувьд  үхрийн ястай махыг 8500, цул 9000-9500, хонины махыг бүтнээр нь 6500, жижиглэнгээр 7500, адууны мах 7000-7500, ямааны мах 6500-7500 төгрөгөөр тус тус борлуулсан.

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.

Мөн амжилттай сайн оролцсон малчид хоршоодод зохион байгуулагчдын зүгээс өргөмжлөл, мөнгөн шагнал, талархалын хамт гардуулав.

Цагаан идээ

Архангай аймгийн Цахир сумын Э.Мягмардорж
Төв аймгийн Аргалант сум н.Цэцэгмаа
БАЯН ТАЯН ХХК
Эко хүрхрээ ХХК
Аруна Агро ХХК
Чихэрт булаг ХХК
Баян Зөгий хоршоо №15-р гишүүн
Дархан Зөгий ХХК
Ачлалт Алтан Зөгий ББН
Тэс Оргил ХХК
Барс тал ХХК
Д.Наранхүү
Хүнсний ногоо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Ж.Нарантуяа
Тамир+ бренд Ц.Пүрэвдорж
Сэлэнгэ аймгийн Шаамар сум Д.Гүнжмаа
Сэлэнгэ аймгийн Орхон сум Ц.Батцэцэг
Хөвсгөл аймгийн Мөрөн сум Б.Даваажав
Өмнөговь аймгийн Булган сум Т.Бум-Эрдэнэ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Л.Банзрагч
Завхан аймгийн Тосонцэнгэл сум Л.Дунгармаа
Завхан аймгийн Тосонцэнгэл сум Ц.Алтансувд
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Э.Отгонцэцэг
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум Ч.Эрдэнэцэцэг
Сэлэнгэ аймаг Шаамар сум Я.Гэрэлтуяа
Мах

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Энхбум хоршоо
Говьсүмбэр аймгийн Баянтал сум Н.Энхтөр
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Д.Пүрэвжав
Төв аймгийн Эрдэнэсант сум Батхаан хоршоо
Төв аймгийн Өндөрширээт сум Ширээт хөгжил хоршоо
Баялаг-Ундраа мах дайвар
Хос-Ивээл ХХК
Ц.Болортоль
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум Ю.Болор-эрдэнэ


Өргөмжлөл

Цагаан идээ- Хэнтий аймгийн Дадал сум Т.Цэдэнлхам
Хатан эх зөгийчдийн холбоо - Ж.Оюундэлгэр
Арвайн гурил- Чихэр булаг ХХК
Хүнсний ногоо-Сэлэнгэ аймгийн Мандал сум С.Бадам
Хүнсний ногоо-Сэлэнгэ аймгийн Баянгол сум Д.Борхүү
Хүнсний ногоо, эмийн ургамал-Зүүнхараа Ширхэнцэгийн гол С.Оюунцэцэг
Төв аймгийн Аргалант сум Алтан түрүүт трейд ХХК
Архангай аймгийн Жаргалант сум Зуслан гурван ган хоршоо
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум Д.Пүрэвжав