Зураг

Хөдөө аж ахуйн биржийн ажилчид хамт олон болон брокерууд өнгөрөгч амралтын нэг өдрийг спортлог өнгөрөөсөн байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажилчид хамт олон болон брокерууд өнгөрөгч амралтын өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодруулсан байна. Хөдөө аж ахуйн биржийн Захиргаа дотоод аудитын хэлтсийн зохион байгуулсан энэхүү спорт өдөрлөгт Хөдөө аж ахуйн биржийн байнгын гишүүн буюу брокеруудын төлөөллүүд оролцсон нь энэ жилийн онцлох үйл явдал боллоо. Энэ өдөрлөгт нийт 5 багийн 45 гаруй залуус амралтын нэг өдрийг спортлог өнгөрөөсөн байна.