Зураг

УРИЛГА

Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх болсон тул, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг хэрэглэгчдэд хүргэх ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд танилцуулга, хүсэлтээ ирүүлнэ үү.

Хүсэлтийг доорх жагсаалтын дагуу бүрдүүлж, битүүмжлэн

2019 оны 12 сарын 01-ны  өдрийн 17:00 цаг хүртэл

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн 2 давхарын 104

тоот өрөөнд ирүүлэхийг хүсье.

       БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, танилцуулга /үйл ажиллагааны чиглэл, мах хадгалах агуулахын багтаамж, хөргөх төхөөрөмжийн хүчин чадал, үйлдвэр, агуулахад тавигдах стандарт, шаардлагыг хангасан байх/
Аж ахуйн нэгжийн хүсэлт /бэлтгэх махны хэмжээг тусгах/
Жич: Хугацаа хоцорсон хүсэлт, баримт бичгийг хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

Асууж тодруулах зүйл гарвал 7010-8779 дугаарын утсаар лавлана уу.