Зураг

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал - 2017.08.23

ХАА-н бирж ХХК нь Компанийн гаргасан нэмэлт хувьцааны төлбөртэй холбоотой хууль зүйн зөвлөхийн үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Компанийн гаргасан нэмэлт хувьцааны төлбөр тооцоотой холбоотой шүүхий маргааныг хууль эрх зүйн хүрээнд компанийн эрх ашгийг хамгаалах бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны дотор хариу тайлбар гарган шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь  уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг /нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м/ ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, UBH 14 давхар

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК, 1405 тоот, утас 70148779, факс 70138779

2017-8-23