Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нэмэлт хувьцаа худалдах ажиллагаа зохион байгуулагдаж дууслаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгасан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 699 дүгээр тогтоолд заасны дагуу нэмэлт хувьцаа худалдах ажиллагааг Ажлын хэсэг зохион байгуулж дууслаа.