Зураг

“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна

Эх сурвалж: ХХААХҮЯ  ETV HD телевиз 
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбар хуралдааныг нээж, хэлсэн үгэндээ, “Бид энэхүү салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарц, арга замыг эрэлхийлэх болно.

Манай салбарын бодлого маш тодорхой. Бид уламжлалт мал аж ахуйг зонхилон, тодорхой тогтоосон бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Тариалангийн бүсэд болон хот, сууринг түшиглэн эрчимсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр дотоодын үйлдвэрлэлээс бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого барьж байна” гэдгээ онцоллоо.

Яг одоо ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Хөдөө аж ахуйн салбар, хөгжлийн тэргүүлэх чиглэл” сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэгт, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.
                                                  "Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур" салбар хуралдаан эхэллээ. Видео