Зураг

НООЛУУРЫН ФОРВАРД ГЭРЭЭНИЙ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

 

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь форвард гэрээний арилжааг зах зээлд нэвтрүүлж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн. 

Хэлцэл хийсэн “Mongolian cashmere world” болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Ишгэн хэдмэг” хоршоо 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ хааж, төлбөр тооцоог хийснээр форвард гэрээний арилжаа амжилттай боллоо.

Форвард гэрээний арилжаа нээгдсэнээс хойш дотоодын түүхий эд бэлтгэгч аж ахуйн нэгж, хоршоодын хооронд хийгдсэн зарим гэрээний хугацаа дуусаагүй хүлээгдэж байна.