Зураг

Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлэгт оролцож байна

 

 

        Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн бирж, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын хоршоологчдын нэгдсэн холбоо, ноос боловсруулах бүх шатны үйлдвэрүүдийн төлөөлөл оролцсон.

Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нээж үг хэлэн, удирдан явуулсан бөгөөд Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос 2017 оны ноосны үйлдвэрлэл, экспортын мэдээлэл хийсэн юм.