Зураг

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

       “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хувьцаа нэмж гаргахад хуулийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ХААБ-2018.02 дугаартай төсөл хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах, хувьчлалын үйл ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх юм.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг цахим тендер шалгаруулах журмын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ. Үүнд:  

     2.1 .Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга    

     2.2 .Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан.    

     2.3 .Зөвлөх үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл    

     2.4 .Сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл    

     2.5.Зөвлөх этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл    

     2.6.Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 1 жилийн буюу 2017 оны санхүүгийн тайлан  

     2.7.Татварын байгууллагын тодорхойлолт / тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/

  2.8.Чадварын нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон   тохиолдолд түншлэж буй байгууллагууд нь энэхүү зарын 2.1-2.8-д заасан шаардлагыг хангасан байх/

3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох ба мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2018 оны 04 сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Тендерийн урилгын дэлгэрэнгүйг дараах линкээр орж харна уу !