Зураг

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт "Хөдөө аж ахуйн бирж" оролцож байна

 

  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Уг өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцох ба 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй сурталчлах зорилготой.

   Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгуулна.

  Тус өдөрлөгт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар, Ерөнхий менежер Б.Чулуунбаатар нар оролцсон ба Стратеги, судалгаа хөгжлийн хэлтсийн захирал Ж.Мягмарсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар”-аас олгосон асарт байрлан байгууллагынхаа 2017 онд гаргасан ололт амжилт, хийсэн ажлынхаа үр дүнг олон нийтэд сурталчлан таниулж, хамтран ажиллахыг хүссэн аж ахуйн нэгжүүдээс хүсэлт, саналыг хүлээн авч ажиллаж байна.

  Өдөрлөгөөр МИАТ, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ, Монгол шуудан болон тус арга хэмжээнд оролцож буй олон төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд, компаниудын үйлчилгээг нэг дор авах боломжтой юм.