Зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

  • Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь,  өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн малтай болов.
  • “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын эхний ээлжинд барилга, байгууламж ашиглалтын захиргаа, малын үржүүлэг, биотехнологийн үйлдвэрлэл, лаборатори, малын зориулалттай 18 барилга байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээний угсралтын ажлыг хүлээн авч ашиглалтад бэлэн боллоо.
  • Мах, сүүний анхдугаар аяныг зохион байгуулж энэ ажлын хүрээнд Герман, ОХУ-аас өндөр ашиг шимтэй лимүзен,  герефорд үүлдрийн 210 толгой цэвэр үүлдрийн үхэр,  Франц улсаас нарийн ноосны чиглэлийн бүгд 657 толгой үржлийн хонь,  Казакстан улсаас 268 толгой Каракуль хонийг импортон үржлийн аж ахуй байгуулав. Эдгээр үхэр, хонийг өсгөн үржүүлж сайжруулагчаар ашиглах юм.
  • 2017 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, малчдын санаачлагаар нийт 1356 инженерийн хийцтэй болон гар худаг гаргасан нь 2.0 сая га бэлчээр, 6.7 мянган малчин өрх, 3.7 сая мал сүргийг усаар хангах боломжийг бүрдүүлэв.
  • Өндөр ашиг шимт малын үр үйлдвэрлэлийн чиглэлээр Сүмбэр хонины 2.2 мянган тун,  Герефорд үүлдрийн бухнаас 13.6 мянган тун,  Барга үүлдрийн  хуцнаас 4144 тун үр нийт 19.9 мянган тун шаардлага хангасан үр үйлдвэрлэсэн нь дотооддоо үр үйлдвэрлэлийн хамгийн том амжилт боллоо.
  • 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 45.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээс Засгийн газрын 186 дугаар тогтоолоор 700.0 сая төгрөгийг аймгуудын ЗДТГ-т, Төсвийн тодотголоор 40.0 тэрбум төгрөгийг малчдын өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж, 4.5 тэрбум төгрөгийг Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулан санхүүжүүлсэн.
  • Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой 610.0 мянган га, царцаатай 89.8 мянган га-д тэмцэх ажлыг зохион байгуулснаар нийт 622.8 мянган га бэлчээрийн талбайг эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэв.
  • Үндэсний үйлдвэрт 20.2 мянган тн ноос тушаасан 86.9 мянган малчинд 22.5 тэрбум төгрөг, 3.1 сая ширхэг арьс шир тушаасан 64.2 мянган малчинд  12.7 тэрбум төгрөг олгож нийт 35.2 тэрбум төгрөгөөр малчдыг орлогожуулсний зэрэгцээ үндэсний үйлдвэрүүдийг төдий хэмжээний түүхий эдээр хангав.
  • Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг батлуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ноолуурын хөгжил сан”-г байгуулах, 500 хүртэл тэрбум төгрөгийн тогтмол эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох” зорилт тусгагдсан.
    Иймд “Ноолуур хөгжлийн сан”-д шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Хөгжлийн банкинд нийт 26 аж ахуйн нэгж, байгууллага эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын 555.9 тэрбум төгрөгийн (үүнээс эргэлтийн хөрөнгө 355 тэрбум төгрөг) зээлийн хүсэлтийг илгээсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар “Говь” ХК, “Гоёо” ХХК нарт 78.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудал шийдвэрлэгдсэн байна.