Зураг

"Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн

Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 17 нд “Blue Sky” зочид буудлын “Даймонд” танхимд ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөний нээлт болж байна

Тус зөвлөгөөнд ноолуурын салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийг танилцуулж, экспортын боломжийг эрэлхийлэх бөгөөд түүхий эдийн чанар, зах зээлийн үнэ, хүний нөөц зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр хөндөн ярилцана.
Мөн Засгийн газраас баталсан "Ноолуур" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд мэдээлэл хийж, ноолуурын салбарт чиглэсэн олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулна. 
Зөвлөгөөний үеэр "Ноолуурын чанар ба малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж" сургалт явуулж, сүлжмэл бүтээгдэхүүний улсын аварга оёдолчинг шалгаруулах юм. 
Ийнхүү гурван өдрийн турш ноолуурын салбарынхан тулгамдсан асуудал, боломж, шийдлээ зөвлөлдөнө. 

Зөвлөгөөнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-н төлөөлөөлж ерөнхий менежер Б. Чулуунбаатар, стратеги судалгаа, хөгжлийн захирал Ж. Мягмарсүрэн нар оролцож байна.