Зураг

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль-ийн 5.1.5, “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 2.3-т заасан эрхийнхээ хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 19-өөс 30-ны өдрүүдэд “Брокерын эрх олгох сургалт”-ыг зохион байгууллаа. Тус сургалтаар биржийн арилжааны зуучлалын үйл ажиллагаа эрхлэн явуулах цогц мэдлэгийг олгосон бөгөөд сургалтад биржийн гишүүн брокерын компаниудын брокерууд болон хувь хүмүүс хамрагдаж, амжилттай суралцагсдад брокерын эрхийн үнэмлэх гардуулав.