Зураг

Төлбөр гүйцэтгэгч банк

 

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тогтоолоор 100 % төрийн өмчит банк болон байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан олон улсын түвшинд хүрэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг 540 гаруй  салбар, тооцооны төв, кассаар дамжуулан, нийт харилцагчиддаа эрсдэлгүй, түргэн шуурхай хүргэж байна.

Төрийн банкны ТУЗ-ийн 2013 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 41 тоот тогтоолын дагуу шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 16 газар, 33 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Вебсайт: www.statebank.mn


 

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм.

Вебсайт: www.golomtbank.com