Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХКомпани Булган аймагт танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Булган аймгийн ЗДТГ болон Хөдөө, аж ахуйн газраас сумдын МЭҮТ, хоршоод, түүхий эд бэлтгэгчдийн төлөөлөл болох 70 гаруй төлөөлөгч оролцсон сургалт семинарыг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Булган хотод зохион байгууллаа.

      ЗДТГ-ын хурлын зааланд болсон сургалт семинарыг ЗД-ын орлогч Д.Чимэг, Булган аймгийн ХАА-н газрын дарга Ч.Амгалан нар нээж, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, малчид, тариаланчид, тэдгээрийн хоршоодын оролцоо, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны цахим системийн танилцуулга, туршилтын онлайн холболтыг тус тус хийж, танилцууллаа.