Зураг

Итгэмжлэгдсэн агуулахын гэрчилгээг шинэчилж байна

Хөдөө аж ахуйн биржийн итгэмжлэгдсэн агуулахуудын гэрчилгээг шинэчилж байгаатай холбогдуулан брокерын компаниуд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж, Ложистик барааны албанд яаралтай ирж уулзана уу. Үүнд:

1. Итгэмжлэл хүссэн өргөдөл;

2. Захиран зарцуулах эрхийг баталгаажуулсан бичиг баримтууд. Үүнд:

  • Барьсан бол тухайн агуулахын Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас олгосон гэрчилгээ;
  • Худалдаж авсан, бэлгэнд авсан, өв залгамжилсан болон бусад тохиолдолд гэрээний эх хувь;
  • Түрээсийн агуулах бол түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3. Агуулахын эзэмшигч нь хувь хүн бол иргэний цахим үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан), хуулийн этгээд бол Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас авсан хувь нийлүүлэгчдийн лавлагаа;

4. Агуулахын албан ёсны хаяг, байршил, байнга харилцах утас;

5. Агуулахын 4 талаас авсан гаднах зураг (12х16 хэмжээтэй, хэвлэмэл болон цахим);

6. Агуулахын дотроос 4 зүгт авсан зураг (12х16 хэмжээтэй, хэвлэмэл болон цахим, 4 булан, хана, шал, тааз, шалнаас хөндийрүүлэх хураах тавцан);

7. Агуулахын эзэмшлийн нийт талбай болон агуулахын урт, өргөн, өндрийн хэмжээ, ханын зузаан, хана дээврийн материал, дээвэр, хаалга, цонхны хийц;

8. Агуулахын барилга, байгууламжинд МХА-наас олгосон ажлын байрны дүгнэлт;

9. Агуулахын тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл (төхөөрөмжийн паспорт), мэргэжлийн хяналтын байцаагчаар баталгаажуулсан эсэх;

10. Агуулахын үндсэн болон гэрээт ажилчдын анкет;

11. Дэд бүтцийн талаарх мэдээлэл;

12. Итгэмжлэлийн гэрчилгээний нэг удаагийн хураамж болох 50,000 (Tавин мянган) төгрөг;

13. ХААБ-ийн Итгэмжлэгдсэн агуулахын хаяглалт;

14. Жин (Стандартчилал, хэмжилзүйн газрын баталгаажилттай);

15. Мал эмнэлэг, ариун цэврийн газрын тодорхойлолт (Гэрээ).

Жич: Бичиг баримтаа ирүүлсэн компаниуд дутуу материалаа гүйцээж бүрдүүлж ирэхэд болно.