Зураг

УРИЛГА “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нэмэлт хувьцаа худалдах ажиллагаанд оролцох этгээдийг бүртгэх тухай

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 699 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нэмэлт хувьцааг худалдан авах сонирхолтой этгээдийг бүртгэж байна.

Бүртгэх газар:  СБДүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж-37, GB Plaza, 701 тоот.

Бүрдүүлэх материал:

Хуулийн этгээд:

  1. Хувьцаа худалдах ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг.
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

Хувь хүн:

  1. Хувьцаа худалдах ажиллагаанд оролцох өргөдөл.
  2. Иргэний үнэмлэх.

 

Зохих журмын дагуу бүртгэлд хамрагдсан этгээдэд үнэт цаасны танилцуулга, холбогдох гэрээний төсөл болон хувьцаа худалдах ажиллагаанд оролцох урилга гардуулна.

Холбогдох утас: 7012-8779

 

 

АЖЛЫН ХЭСЭГ