Зураг

Тендерийн урилга.

Огноо: 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК-ийн албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2014/09/02-2/ХААБ                

Хөдөө аж ахуйн Бирж ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Хөдөө аж ахуйн Бирж” ХХК-ийн албан хэрэгцээнд автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь  1 багцтай байна.

Багц 1: Хөдөө орон нутагт ажиллах, туулах чадвар сайтай автомашин

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Хөдөө аж ахуйн биржийн Хаан банкин дахь 5131004545 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2013 оны борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас дээш байх тухай нотлох баримтыг ирүүлнэ.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

Тендерийн хамт тендерт оролцогч өөрийн санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааирүүлнэ.

Тендерийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:

“Хөдөө аж ахуйн Бирж” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Бээжингийн гудамж-37, GB плаза төв, 504 тоот

Утас: 70128779, Факс: 70148779