Зураг

Спот

 

СПОТ

Спот гэрээ нь бараа, түүхий эдийг тогтоосон үнээр биет байдлаар шууд арилжаалах гэрээ юм. Энэхүү гэрээний онцлог нь худалдаж буй болон худалдан авч буй талууд тухайн үед бэлэн байгаа бараа түүхий эдийг тухайн үеийн зах зээлийн ханшаар арилждагт оршино. Энэхүү гэрээ нь хамгийн хялбар арилжигддаг.   

Спот арилжааны ерөнхий схем:

                            

Биржийн арилжаанд оролцох хүсэлтэй худалдагч эсвэл худалдан авагч нь биржийн байнгын гишүүнтэй /брокер/ гэрээ байгуулж данс нээлгэн захиалгаа оруулна. Худалдагч тал өөрт байгаа бараа, түүхий эдээ биржийн итгэмжлэлийн шалгуур хангасан итгэмжлэгдсэн агуулахад байршуулна. Харин худалдан авагч тодорхой хэмжээний дэнчинг биржийн дансанд байршуулснаар арилжаанд оролцох эрх үүснэ. Худалдагч, худалдан авагч талууд  брокероор дамжуулан авах, зарах үнийн саналаа арилжаанд оруулна.  Арилжааны үед хоёр тал үнийн санал, барааны хэмжээг илэрхийлсэн захиалгуудаа оруулах бөгөөд бирж дээр үргэлжилсэн дуудлага худалдааны1 аргаар захиалгууд биелнэ. Биелсэн захиалгуудаас хамаарч систем хэлцлийг2 тооцоолно. Хэлцэл гэдэг нь биржийн арилжааны системд бүртгэгдсэн арилжаанд оролцогчдын хооронд биржийн гэрээг авах/зарах тохиролцоог хэлнэ.  Хоёр талын брокерын хэлцэл бодогдсоны дараа худалдах болон худалдан авах гэрээг байгуулж төлбөр болон хүргэлтийг гүйцэтгэнэ.

Үргэлжилсэн дуудлага худалдаа1 - хугацааны дараалалаар боломжит захиалгыг биелүүлэх үнэ тогтох аргачлал

Хэлцэл2 - биржийн арилжааны системд бүртгэгдсэн арилжаанд оролцогчдын хооронд гэрээг авах/зарах тохиролцоог хэлнэ .