Зураг

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

 Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөс мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хуульзүйн зөвлөгөөг нэг дороос авах боломжтой юм. Тодруулбал Хүнс, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарт төрөөс баримталж буй бодлого, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, тариаланчдад үзүүлэх дэмжлэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тусгай зөвшөөрөл, хөдөө аж ахуй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын сургалт мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.

Мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад зориулсан техник тоног төхөөрөмж, үрсэлгээ суулгац, малын зохиомол хээлтүүлгийн талаар энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сонирхох боломжтой юм. Монгол Улсад “ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДРҮҮД”–ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хаалт, малын чанарыг сайжруулах аянг улсын хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний нээлт боллоо.