Зураг

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төлөөлөл “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” оролцож байна.

      Монгол, Хятадын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд “Монгол-Хятадын экспо 2017” хоёр дахь удаагийн үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар  хамтран  “Монгол       Хятад-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор хамтран зохион байгуулж байна.

                                            

     Тус арга хэмжээнд "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төлөөлөл оролцож Монгол улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжааны зах зээлийн талаар танилцуулга хийж, тус зах зээлийн цаашдын хөгжил, чиг хандлага, түүхий эдийн арилжааны талаар олон улсын худалдан авагчидтай санал солилцов.

     Дашрамд дурдахад " Хөдөө аж ахуйн бирж" нь  2017 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар 122 удаа арилжаа зохион байгуулж 1,227.3 тонн ямааны завод ноос , 5,988.8 тонн ямааны ноолуур, 6,944.0 тонн хонины ноос, 191.3 тонн тэмээний ноос, 1180.5 тонн хонины завод ноосыг тус тус арилжсан байна.