Биржийн байнгын гишүүнээр элсэхэд хуулийн этгээдийн бичиг баримт, үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтэц, ажлын байр болон техник, тоног төхөөрөмж, агуулах, санхүүгийн шалгуурыг хангасан байх ёстой. Тус шалгуурыг http://mce.mn/membership http://mce.mn/membership холбоосоор орж үзнэ үү.

Дурдсан шалгуур үзүүлэлтийг хангаж, гишүүнээр элсэх өргөдлөө Гишүүнчлэлийн албанд ирүүлсэн компанийн бичиг баримттай нарийвчлан танилцаад, Биржийн зохих албадын ажилтнууд тус компанийн ажлын байранд очин, шалгуур хангаж буй эсэхийг биечлэн шалгана. Шаардлага хангасан гэж үзвэл байнгын гишүүний гэрээ байгуулна.

Компанийн байрандаа back office програм суулгаснаар: Харилцагчийн жагсаалт харах, шинээр нэмэх; Дансны жагсаалт харах, данс нээх; Агуулахын мэдээ харах; Агуулахын бүртгэл харах; Захиалгын түүх харах; Хэлцлийн түүх харах; Фьючерсийн арилжаанд оролцох боломж тус тус бүрдэнэ.

Биржийн Гишүүнчлэлийн албанд тус програмыг суулгах хүсэлтээ албан ёсоор ирүүлснээр товлосон өдөр цагт Мэдээллийн технологийн алба, Гишүүнчлэлийн албаны ажилтан хүсэлт ирүүлсэн компанийн байранд очиж суулгана.