Web Design

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ

Search

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, Зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

support

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Арилжааны мэдээ

2019-04-19 өдрийн мэдээ

Барааны төрөл Хэмжээ Нэгж Дундаж үнэ (төгрөг)
Барааны төрөл

MAPIX

MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд биржийн индекс хэмээн ойлгож болно. Энэ нь сонгож багцалсан бүлэг барааны үнийг тусгай загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог. Энэхүү индексийг ойлгосноор инфляц, малчид тариаланчдын орлого зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, таамаглах боломжтой. Биржүүд индексийг тооцож мэдээлэхээс гадна түүнийг арилждаг. Энэ нь биржийн оролцогчдод ерөнхий болон салбарын инфляцыг харж эрсдлээ удирдах боломж олгодог. Бид биржийн индексийг арилжигдаж буй бүх бараагаар, мал аж ахуй болон газар тариалан зэргээр гаргаж мэдээллэж байх болно.


Шинэ Мэдээ

Зураг

Бэлтгэсэн махны худалдаа эхэллээ

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна.Үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна

Дэлгэрэнгүй
Зураг

“Цахим хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлнэ

Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" төслийн талаар болон Өмнөд-Өмнөдийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллах боломжтой ХХААБ, Аргентиний ХААЯ болон ХХААХҮЯ-ны гурван талт хамтын ажиллагаа зэрэг тодорхой асуудлын хүрээнд хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Зураг

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: “Ноолуур бол Монгол Улсын стратегийн ач холбогдолтой бараа юм

Ноолуурын үнэ энэ жил 130-140 мянган төгрөг хүрсэн. Нэг талдаа малчиддаа эдийн засгийн үр өгөөжтэй. Нөгөө талдаа үйлдвэрлэгчиддээ хүндрэлтэй байна. Тиймээс ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх малчин, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчдийн хамтын  ажиллагааг  уялдуулж,  ноос ноолуурыг чанарын ялгаатай болгож, ашиг олсон нь татвар төлдөг болгох гэсэнтэй санал нэг байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Мал төлөлт 16.7 хувьтай байна

2019 оны 03 дугаар сарын 29ны байдлаар оны эхний 29.7 сая эх малын 16.7 хувь буюу  4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Ноолуурын төвлөрсөн худалдаа амжилттай зохион байгууллаа

Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдааг энэ сарын 22-24ний  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус төвлөрсөн худалдааны гол зорилго нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтоох явдал байлаа.

Дэлгэрэнгүй
Зураг

НАУРЫЗЫН МЭНДЧИЛГЭЭ

Казах түмний ёс заншил, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Хаврын баяр-Наурызын баярыг тохиолдуулан нийт Казах иргэд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Бид хамтрагчаа дээдэлж харилцан ашигтай хамтран ажилладаг болно.

Нийт хандалт

+

Энэ сард

Энэ долоо хоног

Өнөөдөр