Web Design

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ

Search

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, Зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

support

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Арилжааны мэдээ

2018-09-24 өдрийн мэдээ

Барааны төрөл Хэмжээ Нэгж Дундаж үнэ (төгрөг)
Барааны төрөл

MAPIX

MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд биржийн индекс хэмээн ойлгож болно. Энэ нь сонгож багцалсан бүлэг барааны үнийг тусгай загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог. Энэхүү индексийг ойлгосноор инфляц, малчид тариаланчдын орлого зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, таамаглах боломжтой. Биржүүд индексийг тооцож мэдээлэхээс гадна түүнийг арилждаг. Энэ нь биржийн оролцогчдод ерөнхий болон салбарын инфляцыг харж эрсдлээ удирдах боломж олгодог. Бид биржийн индексийг арилжигдаж буй бүх бараагаар, мал аж ахуй болон газар тариалан зэргээр гаргаж мэдээллэж байх болно.


Шинэ Мэдээ

Зураг

Австралийн ноосны бирж

Австралийн ноосны бирж / AWEX/ нь  1994-н оны 2-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Австралийн нийт ноосны арилжааны 95% нь тус биржийн гишүүнчлэлтэй  брокер, экспортлогч, гэрээт худалдан авагч, боловсруулах үйлдвэрүүд болон бусад холбоо, аж ахуй нэгжээр дамжин арилжигддаг байна

Дэлгэрэнгүй
Зураг

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр 2,5 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулжээ

Арга хэмжээний хаалтын үеэр "Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогч 180 гаруй аж ахуйн нэгжээс хүнсний экспорт, хүнсний импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулсан юм.

Дэлгэрэнгүй
Зураг

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өглөө

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй
Зураг

85,3 мянган тонн төмс хураан аваад байна

2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Дэлгэрэнгүй
Зураг

“Намрын ногоон өдрүүд” өдөрлөг нээлтээ хийлээ (2018.09.19)

2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. 

Дэлгэрэнгүй
Зураг

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Бид хамтрагчаа дээдэлж харилцан ашигтай хамтран ажилладаг болно.

Нийт хандалт

+

Энэ сард

Энэ долоо хоног

Өнөөдөр