Нүүр хуудасКлиринг, төлбөр тооцоо

Клиринг, төлбөр тооцоо

Биржийн хуульд заасан нэг чухал үүрэг нь зах зээлд оролцогчдын эрсдэлийг бууруулах, төлбөр тооцоог эрсдэлгүй шуурхай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсад клирингийн үйл ажиллагааг зах зээлийн онцлогоос хамааран 2 талт (bilateral), төвлөрсөн (central) гэсэн 2 загвараар зохион байгуулж байна.

Бирж 2 талт (bilateral) клирингийн загварыг ашигладаг бөгөөд энэ загварын хувьд хэлцэл бүрийн 2 тал тухайн хэлцэлд харгалзах төлбөр тооцооны эрх, үүргээ шууд эдэлнэ.

Бирж санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг зохион байгуулахтай холбоотой төвлөрсөн (central) загварыг нэмж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Клирингийн төвлөрсөн загварын хувьд хэлцэл бүр дээр оролцогчийн нөгөө тал нь клирингийн төв байдаг. Энэ загвар нь оролцогчийн хувьд хэлцлийн нөгөө талын шийдвэрээс
шалтгаалсан аливаа эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.

Клирингийн загвар
Screen Shot 2022-03-02 at 16.55 1

Төлбөр тооцоо гүйцэтгэх алхам

Байнгын болон байнгын бус гишүүд
1
Байнгын болон байнгын бус гишүүд

Дэнчин болон барьцааг клирингийн дансанд байршуулах

Хөдөө аж ахуйн бирж
2
Хөдөө аж ахуйн бирж

Захиалга амжилттай хийгдэн хэлцэл биелэсний дараа арилжаа дуусч худалдагч тал болон худалдан авагч талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ (ХХАГ)-г бирж дээр хүлээн авах

Агуулах
3
Агуулах

Итгэмжлэгдсэн агуулах дээр хэлцлийн дагуу бараа хүлээлцэж, баримтыг биржид хүргүүлэх

Хөдөө аж ахуйн бирж
4
Хөдөө аж ахуйн бирж

Бараа хүлээлцсэн баримтыг үндэслэн ХХАГ байгуулагдаж, төлбөрийн нэхэмжлэхийг худалдан авагч талд шилжүүлэх

Төлбөр шилжүүлэх
5
Төлбөр шилжүүлэх

Төлбөрийн нэхэмжлэхийн дагуу худалдан авагч талаас шилжүүлсэн төлбөрийг худалдаж буй тал руу шилжүүлэх

Төлбөр шилжүүлэх
6
Төлбөр шилжүүлэх

Дэнчин, барьцаа буцаах хүсэлт хүлээн авч шилжүүлэх

Худалдах худалдан авах гэрээ

Дэнчингийн мөнгө буцаах хүсэлт

Бараа хүлээлцсэн баримт

Барьцааны мөнгө буцаах хүсэлт