ХААБ- Хөдөө, аж ахуйн бирж

ХХААХҮ-ийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа

ХХААХҮ-ийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагч нар өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан гардуулан өгсөн юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Данаажавын Оюун-Эрдэнэ
  • Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Пэрэнлэйн Баясгалан

Алтан гадас одонгоор

  • Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Хөхөөгийн Алтангэрэл
  • Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Батбаярын Эрхэмбаяр
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Алтангэрэлийн Гэрэлзаяа
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Гомбын Нямжаргал
  • Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн дэд зохицуулагч Сонинбаярын Гүн-Уянга

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • Төрийн захиргааны удирдлагын газрын аж ахуйн ажилтан Гэнсэлэмийн Тэгш-Эрдэнэ
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын ахлах мэргэжилтэн Базарын Мөнхцэцэг
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн мэргэжилтэн Доржсүрэнгийн Эрдэнэ
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Захиргааны удирдлагын нэгжийн ахлах хуульч Гэлэгбалжирын Туяа
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нягтлан бодогч Бадрахын Номин-Эрдэнэ
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Бизнес хөгжлийн нэгжийн мэргэжилтэн Батаагийн Эгшигмаа
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлбөр тооцоо бүртгэлийн нэгжийн мэргэжилтэн Сандуйжавын Баясгалан
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Ложистик, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтэн Жанчивын Оюунбилэг
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлбөр тооцоо бүртгэлийн нэгжийн мэргэжилтэн Мяхдадагийн Түмэнбуян нарт баяр хүргэж, эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөе.