ХААБ- Хөдөө, аж ахуйн бирж

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Албан тушаалын нэр: Лаборант /Гэрээт ажилтан/

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хүнсний улаан буудайг хүлээн авахад хяналт тавих,   дээж авч шинжилгээ хийн стандарт шаардлагад тохирч байгаа эсэхэд дүгнэлт гаргах, хүнсний улаан буудайн зэрэглэл тогтоох, шинжилгээний үр дүнг  тайлагнах, хэрэглэгчийг сорилтын үнэн зөв мэдээллээр хангах.

 Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Тусгай дунд болон түүнээс дээш.

Мэргэжил: Хүнсний технологич, агрономич, ургамал хорио цээрийн шинжээч, хими технологи, бараа, түүхий эдийн технологи

Мэргэшил: Төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ болон судалгаа, шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Хувийн зохион байгуулалттай, бие дааж ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Лабораторийн багаж, хэмжих хэрэгсэлтэй ажиллах чадвартай байх.
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх.
  • Төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулах судалгааны арга зүйн мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл: Ургац хураалтын үеэр Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад гэрээгээр ажиллах тул тухайн орон нутагт оршин суудаг бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал: Төрийн алба хаагчийн анкет, иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний хуулбар, өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, 4х6 хэмжээтэй 2 хувь. Материалыг мэйлээр ирүүлж болно.  

Бүртгэл явагдах хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал.

Холбоо барих: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, удирдлагын нэгжийн хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал

Утас: 89030309,

И-мэйл хаяг: zoljargal@mce.mn